Автомашиныг ачигч компаниас хүүхэдтэй нь хамт ачаад явсан байжээ
Нэгдүгээр сарын 18-нд “Сонгдо” эмнэлгийн урд иргэн Ц нь автомашинаа асаалттай орхиж, дотор нь 10 настай хүүхдээ үлдээгээд яаралтай хэргээр эмнэлэг орсон байна. Харин гараад ирэхэд нь түүний автомашиныг ачигч компаниас хүүхэдтэй нь хамт ачаад явсан байжээ.
Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албааас шалгаж, ачигч компани журам зөрчсөнийг тогтоосон байна.
Тодруулбал,тээврийн хэрэгсэл дотор хүн, амьтан байгаа тохиолдолд зөөн шилжүүлэхийг хориглодог журам бий. Иймд ачигч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хүргүүлжээ.