Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг 55-р сургуулийн Өдөр өнжүүлэх төвийн хоёр өрөөг тохижуулах ажилд өөрийн хувь нэмрийг оруулан тус сургуулийн хүүхэд багачуудад тав тухтай орчинг бүрэн тохижуулан, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тэрээр тохижуулсан өдөр өнжүүлэх төвийн төслөө хүлээлгэн өгөхдөө, “Хийе гэсэн сэтгэл байхад болохгүй бүтэхгүй зүйл үгүй” гэдэг. Монгол Улсын Гавьяат багш Ч.Ганбилэг захиралтай тус сургуулийн хамт олон ямар халуун дулаан сэтгэлтэй, хөдөлмөрч, хичээнгүй, санаачилгатай, идэвхтэй гэж санана. Шийдсэн санхүүжилтээр өөрсдийн гараар хоёр өрөөг засан тохижуулаад бөөн баяр хөөр болж байгааг хараад хэчнээн их бахархав …
Энэ бол бидний хамтарч хийх ажлын дөнгөж эхлэл билээ. Эмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд, НИТХ-ын төлөөлөгч хүний хувьд биднээс арай илүү хайр халамж шаарддаг энхрий үрсийнхээ төлөө бяцхан ч гэсэн ажлыг хийсэндээ урамшаад барахгүй сууна” гэжээ.
Төр засгийн төсвийг харалгүй, хийе бүтээе гэсэн сэтгэлээр ОУ-ын байгууллага, хувийн хэвшлүүдтэй хамтран иргэдийнхээ төлөө тусламж эрэлхийлэн, дэмжлэг туслалцаа хүсэн ажилласан хөдөлмөрийн үр дүнд 55-р сургуулийн Өдөр өнжүүлэх төвийн хоёр өрөөг
БЗД-ийн 55 дугаар сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй, Дауны хам шинж, аутизмтай 487 сурагч суралцаж, 94 багш ажилладаг бөгөөд сүүлийн таван жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр ихээхэн ажлыг хийжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин, дэмжих хувь хүн байгууллага дутагдалтай байгаа өнөө үед тус сургуулийн үйл ажиллагаа, багш сурагч нарын дэмжин хамтран ажилласан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулд баярлалаа.