Найруулагч С. Бүжингийн “Сайн аав” УСК энэ өдөр нээлтээ хийж байжээ

Одоогоос 5 жилийн өмнө  “Сайн аав” УСК нээлтээ хийж байжээ.  Тус киноны продюссерээр “Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажиллажээ. Харин гол дүрд жүжигчин, найруулагч МУСТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, таван хүүхдийнх нь дүрд И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нараас гадна Т.Даваасүрэн агсны том охин Д.Энхжин тоглосон юм.

“Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох “Энэ өдөр миний анхны продюсерласан САЙН ААВ МУСК нээлтээ хийж байжээ. Өдөр нь тэнгисийн их танхимд, орой нь Хүннү моллд 2 танхим дүүрэн зочидтой нээж байлаа. Өдийд их догдлолтой бас их ачаалалтай гүйж явсан үе юмдаг уу даа. Ерөнхий найруулагчаар ажилласан С.Бүжин дүүгийн маань анхны гараа “Сайн аав” кино. Гараа сайн бол бариа сайн. Урагшаа. Ирэх сард дүүгийн маань ээлжит бүтээл “Сургуулийн сүнс” МУСК 2022.02.04-нөөс бүх кино театраар гарч байгаа.”  хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *