“Сурагчдад электрон тамхины хор уршгийг ойлгуулах нөлөөллийн ажиллагаа явуулна”

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан “ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү. Эцэг, эхүүд, багш нар ухааруулж хэлэх хэрэгтэй” хэмээн мэдээлсэн.

Сүүлийн үед хүүхэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн ба хуулийн хүрээнд үүнийг 21-ээс доош насны хүнд худалдахыг хориглодог ч дэлгүүрт насанд хүрээгүй хүүхдүүдэд зарах зөрчлүүд гарсаар байгаа аж.

Бид энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “УИХ-ын даргын санаачилгаар НЗДТГ, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл саяхан энэ сэдвийн хүрээнд уулзалт хийсэн. Гэхдээ зөвхөн нийслэл ч бус орон нутгийн боловсролын байгууллагууд дор бүрнээ сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг явуулах боломжтой. Эцэг эхчүүдийн оролцоог нэмэх, сургуулийн захиргаа багш, нийгмийн ажилтнуудын хяналтаас гадна тэдэнд зөвлөн туслах, хор уршгийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох нөлөөллийн үйл ажиллагааг явуулна” гэлээ.

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс электрон тамхинд буюу түүний шингэнд агуулагдах дараах хорт бодисуудыг нэрлэжээ.

  • Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
  • Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
  • Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
  • Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
  • Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис
  • Хүнд металууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
  • Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт матал
  • Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *