Дотроо хүүхэдтэй, асаалттай автомашиныг ачсан “Би Икс Юу Ти” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Нэгдүгээр сарын 18-нд “Сонгдо” эмнэлгийн урд иргэн Ц нь автомашинаа асаалттай орхиж, дотор нь 10 настай хүүхдээ үлдээгээд яаралтай хэргээр эмнэлэг орсон байна. Харин гараад ирэхэд нь түүний автомашиныг ачигч компаниас хүүхэдтэй нь хамт ачаад явсан байжээ.

Тодруулбал,тээврийн хэрэгсэл дотор хүн, амьтан байгаа тохиолдолд зөөн шилжүүлэхийг хориглодог журам бий. Иймд ачигч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн аж.

Тээврийн Цагдаагийн албанаас тус иргэний гомдол хүсэлтийн дагуу дотроо хүүхэдтэй, асаалттай автомашиныг ачсан “Би Икс Юу Ти” ХХК-ийн автомашин ачих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *