Шведийн Jetson Aero компанийн зохион бүтээсэн нисгэгчийн үнэмлэх шаарддаггүй хувийн цахилгаан агаарын тээврийн хэрэгсэл

Jetson ONE бол 102 морины хүчтэй, 8 цахилгаан мотортой 1 цагт 102км хурдлах чадвартай авсаархан футурист үзэмжтэй нисдэг машин юм. 92,000 ам долларын үнэтэй, тасралтгүй 20 минут ажиллах боломжтой бөгөөд ослын удирдлага, шүхэр, нэг мотор алдагдсан ч нисэх чадвар зэрэг аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг агуулсан.

2021 оны 10-р сарын 21-нд Jetson ONE худалдаанд гарсан бөгөөд 2023 онд хэрэглэгчдэд очих ба одоогийн байдлаар тус компани 100 ширхэгийг борлуулж 3000 ширхгийн урьдчилсан захиалгыг аваад байна.

 

Эх сурвалж: Maad magazine

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *