|

Иргэд дэлгүүр эмнэлэг, нийтийн тээврээс ихэвчлэн халдвар авч байна

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр нар оролцлоо.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан иргэд дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа халдвар авах тохиолдол өндөр байгааг хэлэв.

Мөн омикрон хувилбарын тархалтын талаар “Бид өмнө нь омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодод бүртгэгдсэн таван тохиолдлыг зарласан. Өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 13, дотоодын сорьцод тандалт хийхэд омикрон хувилбарын зургаан тохиолдол батлагдсан.

Тэгэхээр нийтдээ зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11, нийт 36 тохиолдол батлагдаад байгааг NGS шинжилгээгээр баталгаажсан. Харин PCR шинжилгээгээр нийт тохиолдлын 91 хувьд омикрон хувилбар тархсан байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *