Дэлхийн анхны хөвдөг хот Өмнөд Солонгост байгуулагдана

НҮБ-ын дэмжлэгтэйгээр Солонгосын Бусан хотод 2025 онд анхны хөвөгч хотыг байгуулахаар төлөвлөж “Oceanix” компани зураг төслийг нь гарган танилцуулаад байна.

Уг хот зургаан өнцөгт хэлбэртэй тавцангуудаас бүрдэх бөгөөд тавцан бүрд 300 хүн амьдрах боломжтой ба хоол хүнс, эрчим хүч, цэвэр усаа өөрсдөө үйлдвэрлэдэг, үерээс хамгаалагдсан хот байлгахаар зорьжээ. Хотод олон нийтийн талбай, зах, цэцэрлэг, сургууль эрүүл мэнд, спорт, соёлын төвүүд ч багтах юм.

Хөвөгч тавцангууд далайн ёроолд бэхэлгээтэй байх учир үер, цунами, 5-р зэрэглэлийн хар салхи зэрэг байгалийн гамшигт тэсвэртэй байх болно. Одоогийн байдлаар хотын бүтээн байгуулалтад 200 сая доллар шаардлагатай гэж тооцож байгаа бөгөөд 10,000 хүртэлх оршин суугчтай байхаар тооцоолж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *