Найман койны асуудлаар иргэд гомдол гаргасан тул ЦЕГ-ын ЭЗГХТ хэлтэст шалгаж эхэлжээ

Өнгөрсөн онд Монгол улсад маш олон койн ар, араасаа гарч 600 мянган иргэн, хоёр их наяд төгрөгийн хөрөнгийг оруулаад байсан бөгөөд энэ нь иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулж магадгүйг холбогдож газруудаас тухайн үед анхааруулж байсан.

Учир нь тухайн үед уг зах зээлийг зохицуулсан хууль манай улсад байгаагүй бөгөөд иргэд эрсдэлээ өөрсдөө л даана гэдгийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аар “Виртуал хөрөнгийг үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”ийг баталсан. Энэ хуулиар тус чиглэлийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх ч баталгаа өгөхгүй, үүссэн хохирлыг төр хариуцахгүй юм.

Тэгвэл сүүлийн үед койнд хөрөнгө оруулсан гэх иргэдээс хууль хяналтын байгууллага болон хуульчдад хандах гомдол ихээр ирэх болсон байна.

Тухайлбал, “Монголын баялагаар баталгаажсан койн” гэж өөр компанийн нэр дээрх лицензыг барьцаа болгон рекламдсан зэрэг үйлдлүүд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. ШӨХТГ-т найман койны асуудлаар иргэд гомдол гаргасан бөгөөд ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс /ЭЗГХТХ/ тус гомдол мэдээллийг шалгаж эхэлжээ. Койны сурталчилгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр одоо ч цацагдаж буй бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өчигдөр /2022.01.20/ мэдэгдсэн юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *