Б.Бат-Эрдэнэ: Айлын яндангаас гарах утааны стандартыг тогтооно
БОАЖ-ын сайд Б.Батэрдэнэ: Өнөөдөр “Тавантолгой түлш” ХК-ын баруун болон зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Агаарын бохирдлыг ганцхан шахмал түлшээр хязгаарлаж болохгүй. Шахмал түлшний асуудал агаарын бохирдлыг бууруулах нэг асуудал. Агаарын бохирдолтой тэмцэх стандартын асуудал хөндөгдөнө. Уг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, айлын яндангаас гарах утааны стандартыг тогтооно.