Шүүхийн байранд халдвар дэгдсэн тул долоо хоног хаахаар болжээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ковид-19-ийн халдвар ихээр илэрсэнтэй холбогдуулан тус шүүхийн нийт шүүгч, захиргааны албан хаагчид тусгаарлагдан, халдвар хамгааллын дэглэм сахихаар болжээ.
Мөн шүүхийн байрыг ариутгаж халдваргүйжүүлэхээр болсон тул ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 1-нийг дуустал шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Өргөдөл гомдол, албан бичгийг d_********@sh****.mn хаягаар хүлээн авах юм байна.