Адель тоглолтоо цуцалж буйдаа харамсаж нулимс дуслуулан уучлалт гуйжээ

Дуучин Адель Лас Вегас дахь Цезарийн ордонд өнөөдөр тоглохоор төлөвлөж байсан тоглолтоо цуцалж буйгаа шүтэн бишрэгчдэдээ мэдэгдэхдээ уйлжээ.Учир нь тоглолтын багийн тал нь ковидын халдвар авчээ.

Адель нэгдүгээр сарын 21-нд “Адельтай хамт өнгөрүүлсэн амралтын өдрүүд” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөж байсан юм.

Adele and Oprah discuss divorce, weight loss and Taylor Swift - BBC News

 

Тэрээр мэдэгдэлдээ “Намайг уучлаарай, яаж ч хичээгээд шоу маань бэлэн болсонгүй. Бид та бүхэнд хангалттай сайн тоглолтыг хүргэхийн тулд цаг тухайд нь, чадах бүхнээ хийсэн боловч хүргэлтийн саатал болон цар тахлаас болж үнэхээр яах ч аргагүй байдалд хүрлээ. Бид 30 гаруй цаг сэрүүн байж, асуудлуудыг шийдвэрлэхийг хичээсэн ч чадсангүй. Тоглолтын өдрийг дахин төлөвлөх болно. Надад маш хэцүү байна. Эцэст нь та бүхэн намайг уучлаарай” хэмээн өчигдөр орой нийтэлсэн видеондоо нулимс дуслуулан хэлжээ. Мөн түүний хэлснээр тоглолтын багийн тал хувь нь ковидын халдвар авсан аж.

Мөн тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд “Би тоглолтоо та бүхэнд толилуулах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин Цезарийн энтертайнментийн хэвлэлийн төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ “Тоглолтыг хойшлуулсанд түүний урам хугарсныг ойлгож байна. Адель бол өөрийн уран бүтээл болон шүтэн бишрэгчдэдээ үнэнчээр зүтгэдэг гайхалтай уран бүтээлч. Ийм хэмжээний шоуг бүтээх нь үнэхээр төвөгтэй байдаг. Бид Аделийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд түүний Цезарийн ордонд хийх шоу нь удахгүй ер бусын болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Today

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *