ЭМЯ-ны холбогдох ажилтнууд Хан-уул, Баянгол, Налайх, Багахангай дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ажиллалаа
ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны ням гарагт Хан-Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Амгалан-Өрх, 3, 20-р хорооны Энх титэм, Баянгол дүүргийн 6-р хорооны Мөнх-Үжин, Налайх дүүргийн 3-р хорооны Ачлал Налайх, 4-р хорооны Мөнх Суварга өрхийн эрүүл мэндийн төв, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгүүд дээр ажиллалаа.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өнөөдрийн үзлэгийн дийлэнх хувийг Ковид 19 халдвараар өвчилсөн болон түргэвчилсэн оношлуураар халдвар авсан эсэхээ оношлуулахаар ирсэн иргэд, бага насны хүүхдийн үзлэг зонхилж байна. Онош батлагдсан иргэн бүрт эмчилгээний багцийг нас, өвчний байдлаас хамааран олгож байна. Ковид-н халдвартай жирэмсэнд багцаа шууд өгөөд эмнэлэгт хэвтүүлэхээр ор зохицуулах багт бүртгүүлдэг боловч ор 1-2 хоногийн хүлээгдэлтэй, эмч ажилчид халдвар авсны улмаас хүний нөөцийн дутагдалтай байгаа, дайчлагдан ажиллаж резидент эмчийн тоог нэмэх талаар ярилаа.
Бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсний хяналт, өвчтөний эрэмбэлэн ангилалт, дархлаажуулалтын үйл ажиллагаа, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах, холбогдох байгууллагуудтай мэдээллийг цаг алдалгүй солицож байх талаар чиглэл өглөө.