ААН-үүд ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлээгүйгээс халтирч унаж бэртсэн иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй

Ойрын өдрүүдэд цас хялмаалж, халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, ААН-үүдэд дараах сэрэмжлүүлгийг нийслэлийн Онцгой байдлын газраас өглөө.

  • Халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

Албан байгууллага:

  • Ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй/

2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “…гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ.

Айл өрх:

  • Ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг санууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *