Хорих лагерийг үзэж явахдаа нацист ёсолгоо үйлдсэн Нидерландын жуулчин торгуулжээ

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Аусшвиц-Биркенаугийн бөөнөөр хорих лагерийг үзэж явсан Нидерландын жуулчин эмэгтэй нацист ёсолгоо үйлдсэн тул баривчлагдсан тухай Польшийн цагдаагийн газар Ням гарагт мэдээлжээ.

29 настай жуулчин эмэгтэй тус лагерийн “Arbeit Machit Frei” (Зөвхөн ажил чамайг чөлөөлнө) гэсэн бичигтэй хаалганы өмнө  ийм үйлдэл гаргасан юм байна.

Польшийн прокурорууд түүнийг нацизмийг сурталчилсан хэрэгт буруутгаж, мөнгөн торгууль оноохоор болжээ. Хорих лагерийн хаалганы өмнө нөхрөөрөө зураг авахуулахдаа нацист ёсолгоо үйлдсэн нь ноцтой алдаа болсныг жуулчин эмэгтэй Польшийн хэвлэлд ярьсан байна.

Польш улсын хуулийн дагуу нацизмийг сурталчилсан хүн дээд тал нь хоёр жил шоронд хоригдох ялаар шийтгүүлдэг.

Өмнө нь бас гадаадын жуулчид ийм зөрчил гаргаж, зохих шийтгэл хүлээж байжээ.2013 онд Туркийн хоёр оюутан Аусшвицийн хорих лагерийг үзэж явахдаа мөн адил нацист ёсолгоо үйлдээд тус бүр зургаан сарын хорих ял, мөнгөн торгуулиар шийтгүүлсэн байна.

Аусшвицийн хорих лагерийг Германы Нацистууд 1939 онд Польшийг эзэлж авсныхаа дараа Освенцим хотын ойролцоо байгуулж байжээ.

Дөрвөн жил хагасын хугацаанд нацистууд энд 1.1 сая хүний амийг системтэйгээр хөнөөсний ихэнх нь жүүдүүд байв.Тэд хоригдлуудыг устгахдаа хийгээр хордуулах, өлсгөх, үхтэл нь ажиллуулах, анагаах ухааны туршилт хийх зэрэг арга хэрэглэж байжээ.

Освенцим хорих лагерийн “Сахиусан тэнгэр”...

 

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистууд Европын жүүд хүн амыг устгах ажиллагаа явуулахад нийт зургаан сая хүн амиа алдсан байдаг.

Уг ажиллагааны нэг гол төв нь Аусшвиц-Биркенаугийн хорих лагерь болж байв. Тус хорих лагерийг 1945 онд Зөвлөлтийн цэрэг чөлөөлж байжээ.

Эх сурвалж: BBC

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments