Агаарын бохирдол хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
PM 2,5 нь хүний үсний ширхгээс 25 дахин бага диаметртэй жижиг тоосонцор бөгөөд агаарт агуулагдах хэвийн хэмжээ нь 35 мкг/м3 байдаг. PM 2,5 нь агаар дамжуулах замаар дамжин уушгинд очиж уушгины хамгийн жижиг хэсэг болон алвеолид хүрж түүнээс цусны урсгалд ордог. Цусны урсгалаар дамжин зүрх, дархлааны систем, уушги, тархи зэрэгт нөлөөлдөг.
Хүүхдийн тархи өсвөр нас хүртэл өсөж, хөгжиж байдаг. PM 2,5 тархины эсийг гэмтээн хүүхдийн тархинд олон гэмтэл учруулдаг. Агаарын бохирдол нь хүүхдийн тархинд дараах нөлөөг үзүүлдэг.
- Ой тогтоолт муудах
- Сэтгэл хөдлөлөө хянах чадвараа алдах
- Анхаарал төвлөрөлт
- Нийгмийн харилцаанд ороход асуудал үүсэх
- Суралцах процесс удаашрах г.м
Хүүхдээ хэрхэн агаарын бохирдлоос хамгаалах вэ?
- Агаарын бохирдол их үед гаргахгүй байх
- Гарах тохиолдолд N95 маск зүүх
- Цэвэр агаарт тогтмол гарах
- Цонхны шүүлтүүр хэрэглэх
- Гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэх
- Витамин С, Д, Омего 3 хэрэглэх