Элон Маск “Starbase” хэмээх шинэ хот бүтээнэ

Тесла, SpaceX компанийг үндэслэгч Элон Маск шинэ хот байгуулж буйгаа зарлалаа. Тэрээр “Би Техас мужид Starbase хотыг бүтээж байна” хэмээн өчигдөр твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

SpaceX компанийн нисэх буудал байрладаг, Starship SN8 алсын тусгалтай пуужин туршигдаж буй Бока Чика сууринг тэрээр хот болгон өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөжээ. Газар нутгийн нэр өөрчлөхөд хуулийн дагуу мужийн шүүхэд хандах ёстой. Камерон тойргийн шүүгч Эдди Тревино одоогоор Тесла компанийн хүсэлт хараахан ирээгүй тул шүүхийн хэлэлцүүлэг товлогдоогүй гэлээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Элон Маск компаниа Цахиурын хөндийгөөс Техас руу нүүлгэхээ мэдэгдсэн. Тэрбээр Калифорниа мужийн цар тахлын хязгаарлалтыг шүүмжилж, Техас дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments