Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын 58 насны төрсөн өдөр

Өнөөдөр буюу 3-дугаар сарын 3-ний энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 58 насны төрсөн өдөр тохиож байна.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн дүү “Женко” группын ерөнхийлөгч Х.Баттуул нь 1965 оны гуравдугаар сарын 3-нд ахтайгаа нэг өдөр төрсөн байна.

Х.Баттулга нь айлын хоёр дах хүүхэд болон 1963 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй аж. Түүний аав монгол бөхийн засуул Ж.Халтмаа нь Баянхонгор аймгийн Баянцагаан , ээж нь Галуут сумын уугуул юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын товч бөгөөд албан намтрыг хүргэж байна.

1963 оны 3-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн
1970-1978 Улаанбаатар хотын 34 дүгээр сургуульд суралцсан
1978-1982 Дүрслэх урлагийн дунд сургуульд зураач мэргэжлээр суралцаж төгссөн
1982-1986 Монголын урчуудын эвлэлд зураач
1983-1989 Улсын шигшээ багийн тамирчин
1992-1997 Женко ХХК-ийн Ерөнхий захирал
1997-1998 Баянгол зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал
2000-2004 Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирал
2004-2008 УИХ-ын гишүүн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга
2008-2012 УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд
2012-2016 УИХ-ын гишүүн
2012-2014 Засгийн газрын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд

СОНГУУЛЬТ АЖИЛ
2006-2017.07.10 Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
2006-2017.07.10 Монголын Ардчилсан Холбооны дарга
2016-2017.07.10 Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments