Яармагийн замд ноцтой авто тээврийн осол гарсны улмаас нэг иргэн амиа алджээ

Хан-Уул дүүргийн IX хороо Яармагийн авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч, нэг хүн нас баржээ.

Тодруулбал, иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж, “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/ нас барсан байна.

Осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ОБЕГ өчигдөр 4:34 цагт хүлээн авчээ. Алба хаагчид цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шилжүүлж өгсөн байна. Мөн иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments