Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт оржээ

Пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Норвеги улсын Лиллехаммер хотноо энэ сарын 8-24-нд болж шилдгүүдээ шалгаруулав.

Тус тэмцээний 20 км-ын зайд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад хоёр тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Ц.Дашдорж 10 дугаар,  Б.Ганболд 13 дугаар байрт орлоо. Тэд Швед улсад энэ сарын 24-29-нд болох Дэлхийн цомын тэмцээний гурван зайд уралдаж хурд, хүчээ сорих юм.

Ташрамд дуулгахад, Цаначин Б.Ганболд нь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *