|

Согтуурсан үедээ 1 нас 6 сартай охиныг зодож гэмтээн гудамжинд орхижээ

Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдсон гэсэн мэдээллийг 01-р сарын 24-ны 14:45-д авч шалгахад Зуунмод сумын дугаар байранд оршин суух Х.Э /эм 1 ой 6 сар/-нь зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна.

Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байна, одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *