Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Оюутолгой төслийн үйл ажиллагаатай танилцана
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцана. Тэрбээр гүнийн уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцах юм байна.
Гүнийн уурхайн үйлдвэрлэлийг энэ хагас жилээс эхлүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал Оюутолгой төслийн гүнийн уурхайн үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхэлнэ.
Өнгөрсөн оны сүүлээр МУ-ын Засгийн газар болон Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн хооронд үүсэн маргаан ойлголцолд хүрсэн юм.