“Улаанбаатарт 32 тохиодол илэрснээс нэгнийх хавьтал тодорхойгүй байна”
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 17,529 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 32 хүнд халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр илэрсэн 32 тохиолдлын найм нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 78 хувь буюу 2,360 хүн эдгэрээд байна.
Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байгаа” гэв.