Канье Уэст шинэ найз бүсгүйтэйгээ Парисын загварын долоо хоногт хүрэлцэн иржээ
Реппэр Канье Уэст өөрийн найз бүсгүй Жулиа Фоксын хамтаар Парисын загварын долоо хоногийн улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ.
“Interview” сэтгүүлийн нийтлэл, зургуудаараа болзож буйгаа баталсан хос өнгөрсөн ням гарагт Парисын загварын долоо хоногт Кензогийн “2022/2023- Намар/Өвөл” шоуны үеэр жинсэн хувцсаар ижилсэн ирсэн байна.
44 настай Уэст нарны шил, том жинсэн хүрэм, өмд, өвдөг хүртэл түрийтэй гутал өмссөн байв. Харин 31 настай жүжигчин бүсгүй Фокс богино жинсэн хүрэм, өмд, жинсэн гуталтай байхаас гадна том ээмэг зүүж, нүдээ хараар хурц тод будсан нь олны анхаарлыг татав.
Мөн дараагийн өдөр буюу даваа гарагт Уэст, Фокс нар загвар зохион бүтээгчдийн анхаарлыг дахин татаж Фокс хар савхин хүрэм, савхин гутал өмссөн байсан бол Уэст мөн л хар савхин хүрэм, өмд, гуталтай хослуулжээ. Мөн тэрээр өөрийн экс Ким Кардашианы Met Gala-д бүрдүүлсэн төрхийг санагдуулахаар хар маскаар нүүрээ халхалсан байв.
Ким Кардашианы Met Gala-д бүрдүүлсэн төрх