Ж.Төмөрсүхийг Улаан тайгын хамгаалалтын захиргааны даргаар буцаан томилжээ

БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан албанаасаа буухынхаа өмнө Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийг сольж, Э.Батцоожийг тус албанд томилох шийдвэр гаргажээ. Энэ томилгоог хууль бус гэж үзэж тус хамгаалалтын захиргааны ажиллагсад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэж байсан юм. Харин БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ж.Төмөрсүхийг “Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа”-ны даргаар буцаан томилсон тухай цахим хуудастаа мэдээлсэн байна. Мөн тэрээр “Арваад жилийн өмнө 7000-8000 алтны нинжад эзлэгдэж, ан амьтад нь агнуулж бас дайжиж, гал түймэр, гэмт хэрэг тасралтгүй гарч сүйрлийн ирмэгт тулаад байсан Улаан тайга тусгай хамгаалалтын газар өдгөө экосистемдээ эргэн иржээ. Ховор ан амьтдын тоо толгой жилээс жилд өсөж, тайгын нинжа нар ч сураггүй болж. Нуурын загас, ойн амьтад тааваараа амьдрах нөхцөл бүрдэж. Энэ бүхний учир нь тусгай хамгаалалтын газрынхан уйгагүй ажилласных. Хамгийн гол нь яг газар дээрээ байрлаж хатуу ширүүнээс үл халширч зүтгэснийх. Зундаа мориор, өвөлдөө явганаар л туулах боломжтой 1.6 сая га тусгай хамгаалалттай газрыг 485 мянган төгрөгийн цалинтай Дархадын дөрвөн сумын дөчөөд байгаль хамгаалагч байгальдаа оршин хамгаалж байна” гэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments