|

Сурагчдын амралтыг 14 хоногоор сунгах саналыг холбогдох байгууллагууд дэмжжээ

Коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулж  Улсын Онцгой комисст  хүргүүлжээ.

Тодруулбал дээрх байгууллагууд Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн танхимын сургалт хоёрдугаар сарын 7-нд эхлэх ёсто байсан   амралтыг 14 хоногоор сунгах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Эцсийн шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *