С.Баяр: Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа Э.Бат-Үүлийн хоригдож буй нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУ-д шоронд буй Навальный хүртэл гадны “Тайм” сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчилалын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү” гэжээ.