|

Сайд асан Ё.Отгонбаяр албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлжээ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчийн талаар Zarig.mn мэдээллийн сайт цуврал болгон олон нийтэд эл гаргаж байгаа билээ. Харин энэ мэдээлэл зарим нэр бүхий албан тушаалтанд хатуухан тусаж байгаа бололтой.

Тодруулбал, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 1.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалтад багтаж байгааг мэдээлсэн юм. Энэ мэдээллийн хариуд тэрээр “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?” хэмээн твиттер хуудсандаа бичээд байсан юм.

 

Өөрийн твиттер хуудсандаа бухимдлаа илэрхийлээд ханаагүй сайд асан Ё:Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг “Заригдаа хүн шиг бай гэж хэл. Та хоёроос болж ах нь саллаа. Чамайг олж ална” гэх мэт захидлаар дарамталжээ.

 

 

БСШУ-ны сайд асан эрхэм энгийн нэгэн сэтгүүлчид уур бухимдлаа гарган, ална гэж сүрдүүлсэн ёс зүйгүй энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *