|

Ё.Отгонбаяр: Бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Албан ёсоор сэтгүүлчдээс уучлалт гуйж байна

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд нээлттэй дэлгэгдсэн.

Тэрээр энэхүү мэдээллийг эл тод болгосонд хорссон бухимдалдаа сэтгүүл зүйн амин сүнс хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдан сэтгүүлч У.Оргилмаа руу өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин Ё.Отгонбаяр өнөөдөр /2022.01.26/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” хэмээн мэдэгджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *