ЗГ: Танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ
Цар тахлын халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болжээ.
ЗГ: ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2022.01.26/ сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.
Тодруулбал, халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст хүргүүлжээ.
Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчны сайд асан Н.Уртнасанг чөлөөлж, зарим яам, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийсэн билээ.