Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тулаан хийхээр Москваг зорив
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө ОХУ-ын нийслэл Москва хотыг зорив.
Тулаан 2022 оны 2 дугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм.
Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард 2 дахь тулаанаа амжилттай хийж ялснаар мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа юм.
ОУХМ Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.