“Ё.Отгонбаяр та уучлал гуйхын оронд 17.7 тэрбум төгрөгийн өрөө төл”
БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон талаар Zarig.mn мэдээллийн сайтаар цацагдсан билээ. Үүний хариуд БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа руу “Чамайг олж ална. Заригтай чинь хамт ална” гэсэн заналхийлсэн захидал илгээж дарамталсан.
Энэхүү асуудлын дагуу сэтгүүлчид сэтгүүл зүйн амин сүнс болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө хэвлэлийн хурал хийж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Төрийн сайд асан Ё.Отгонбаяр Zarig.mn сайт болон сэтгүүлчдийг заналхийлсэн. Бид энэ хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг мишок биш. Ё.Отгонбаяр сайдаас өглөө уучлал гуйсан зурвас илгээсэн. Би уучлахгүй. Сэтгүүлчид Ё.Отгонбаяр гэдэг хүний гэр бүлээр оролдоогүй. Харин түүний гэр бүл өөрсөө Хөгжлийн банк руу орчихсон. Тиймээс зээлээ төл л гэж байгаа юм.
Сэтгүүлч У.Оргилмаа: Ё.Отгонбаяр над руу ална гэж бичсэн. Энгийн иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүн ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй юм. Мөн энэ талаар эрүүгийн цагдаад хандсан. Өнөөдөр өглөө надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ асуудал бид хоёрын асуудлаас хальсан. Энэ заналхийлэл дээр бид дугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна. Тэр хүний тухай ямар ч сөрөг зүйл бичээгүй байхдаа ийм заналхийлэлд өртөж байхад хариуцлага тооцох шаардлагатай. Өчигдөр “Ална, ална” гэчхээд өнөөдөр “Ах нь, ах нь” гэж уучлал гуйх нь зүй зохисгүй санагдаж байна. Ганцхан өдрийн дотор ухаан суудаг юм уу?
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Сүүлийн үед хэн нэгнийг ил цагаар заналхийлдэг болсон. Одоо төрийн сайд нь заналхийлж байна. Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхэлж байна. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгоныг заналхийлэх юм уу? Дахиад олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрдээр сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа.
Сэтгүүлч Г.Мөнхтуул: Энэ хэрэг зөвхөн Ё.Отгонбаяр гэсэн хүнтэй холбоотой биш. Сэтгүүлчдийг заналхийлсэн тохиолдлууд өмнө олон байсан. Тэр бүр ил гардаггүй байсан. Бид заналхийлүүлээд зүгээр суугаад байхгүй. Одоо байгаа хэвлэлийн эрх чөлөөгөө хумимааргүй байна. Бусад төрийн өндөр албан тушаалтнууд Ё.Отгонбаярын алдаанаас суралцах хэрэгтэй байх.
Сэтгүүлч Б.Ууганбаяр: Олон сэтгүүлчид ил гараагүй баримт зөндөө бий. Мөн шүүх, хуулиар далайлгадаг тохиолдлууд бий. Сэтгүүлчид нэгдэж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах цаг иржээ. Бид бусдын эрх ашгийн төлөө байнга ажилладаг. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг эрүүгийн хуулиар хамгаалсан.
In Sinjab MM, Cummings AB, eds 60mg priligy Braunschweig F, Kjellström B, Söderhäll M, Clyne N, Linde C