Дархадын хотгороор 39 градус хүртэл хүйтэрчээ
Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байна. Өнгөрсөн шөнө хамгийн дулаан нь Рашаантад 12.9 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цагааннуурт -38 градус, Дархадын хотгор томоохон голуудын хөндийгөөр 33-39 хүйтэн хоносон байна.
Нийт нутгаар 0-18 см цасан бүрхүүлтэй байна. Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй байгаа ажээ.