OPEN MEDICAL INSTITUTE тэтгэлэгт хөтөлбөр
OPEN MEDICAL INSTITUTE тэтгэлэгт хөтөлбөр нь манай орны эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөтөлбөрүүдийн нэг юм
Хөтөлбөрийн эрхэм зорилго нь
- Шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих
- Эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх
- Төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж явуулах iv) эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хүчирхэгжүүлэх юм.
Хөтөлбөр нь мэдлэг олгох семинар, туршлага солилцох клиникийн болон судалгааны дадлага, чадавхыг бэхжүүлэх зайны сургалтууд, нэр хүндтэй профессоруудыг эх орондоо урьж сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдсан эмч нарыг манлайлагч болоход бэлтгэх зэргээр цогц хөтөлбөрөөр дамжуулан эмч нарыг чадваржуулж, ингэснээр үйлчлүүлэгчдэд хамгийн боломжит тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Open Medical Institute хөтөлбөрийн https://www.openmedicalinstitute.org хаягаар орж, танилцах боломжтой. Асууж тодруулах зүйл байвал байгууллагын 325190, эсвэл Б.Энхтуяагийн 99123435 дугаарын утас, mongolia@mphpa.com, mongolia@openmedicalinstitute.org хаягаар холбогдох боломжтой.
Мэдээллийн дэлгэрэнгүй Татах