Нийслэлд 7000 гаруй цахилгаан шатны 134 нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ
Нийслэлийн хэмжээн аж ахуй нэгж, орон сууцны зориулалтын 7000 гаруй цахилгаан шат байдгаас ашиглалтын хугацаа дууссан 134 цахилгаан шат бий хэмээн “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээллээ.
Харин НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэжээ.
Аливаа орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцахаар хуульд заасан байдаг аж.