Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх шийдэл боловсруулснаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах юм. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-д танилцуулна.
Харин УИХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдоод буй. Чуулганы хуралдаанаар улсын төсөвт өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.