Б.Буяндалай Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна.
Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нарын удирдлагад 15 боксчин оролцож буй. Тэгвэл Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Баярхүүгийн Буяндалай хүрэл медаль хүртлээ.