|

Хондурас Улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Шиомара Кастро Хондурас Улсын Ерөнхийлөгчөөр тангараг өргөснөөр тус улс анх удаа эмэгтэй удирдагчтай боллоо.

Өдгөө 62 настай тэрээр тангараг өргөх ёслолын үеэр “эвдэрсэн” улсдаа хар тамхины наймааны бүлэглэлүүдтэй тэмцэж, үр хөндөлтийг хуульчлахаа амласан.Түүний нөхөр Мануэл Зелаяа нь 2006-2009 оны үед Хондурас улсыг удирдаж байсан ч төрийн эргэлтийн улмаас огцорч байв.

Кастро удирдагч болсноор авлига, ёс бус үйлдлийн шуугиан дэгдээж шүүмжлүүлж байсан “Үндэсний нам”-ын 12 жилийн ноёрхол төгсөж байна.

Нийслэл Тегусигальпа хотод болсон ёслолын ажиллагаанд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Тайванийн Дэд Ерөнхийлөгч Уильям Лай нар байлцсан.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *