Засгийн газрын ээлжит бус хурал дуусаж, МАН-ын бүлэг хуралдаж байна
Засгийн газар өнөөдөр /2022.01.28/ 08:30 цагт ээлжит бус хуралдаанаа эхлүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзсан.
Энэ уулзалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Засгийн газрын хуралдаан дуусаж, одоо МАН-ын бүлэг хуралдаж байна. Дарааа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхэлнэ. Чуулганыг энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарсан юм.