|

Michel&Amazonka: Өвлийн олимпийн хувцасны зургаа албан ёсоор нийтэлнэ

Өвлийн олимпод  эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын тамирчдын хувцсан дээрх  mongolia гэдэг үг moncolia  гэж бичигдсэн нь сошиал орчинд   шүүмжлэл дагуулж байна. Монгол Улсын баг  тамирчдын хувцасыг Michel&Amazonka брэнд  үйлдвэрлэсэн юм.

Бид сошиал орчинд тархсан  фото зураг  үнэн бодитой эсэх талаар тус брэндийн Ерөнхий менежер Б.Мөнхбаяраас тодрууллаа.

-Сошиал орчинд moncolia  гэсэн бичигтэй цамцны зураг шүүмжлэл дагуулж байна. Үнэхээр  улсын нэр алдаатай бичигдсэн  үү? 

-Зурагнаасаа хамаарч тэгэж  харагдаж байгаа. Нэхмэл материал дээр үсэг, гар утсаар дарахад алдаатай юм  шиг харагдсан байна.  Ямар ч үг үсгийн алдаа байхгүй. Бид  маргааш албан ёсоор цамцны зургийг нийтэлж, мэдээлэл хүргэх болно.

-Маргааш тамирчид явах гэж байхад алдаа  гарсан бол засах хугацаа  байхгүй. Нөгөө талаас та бүхэн мэдээллээ яаралтай өгөхгүй бол  Монголын тамирчид алдаатай хувцастай  явлаа гэх мэдээлэл нэгэнт тархчих юм бишүү? 

-Харин тийм. Бид  тайлбараа хүргэхээр ажиллаж байна

-Хэдэн тамирчны хувцас хийсэн бэ? 

-Нийт 20 гаруй тамирчны хувцас хийсэн.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments