Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багийнхны гомдлоор эргэлт.мн сайтын редакцийн байранд НЭГЖЛЭГ хийж байна
Уулнаас мод сугалж, хотод суулгах тусгай зөвшөөрөлтэй 5 компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн хор хохирол учруулж буйг баримттай мэдээлж цуврал сурвалжилга бэлтгэсэн эргэлт.мн сайтын редакцид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар гомджээ. Тэдний гомдлоор өнөөөр Эрүүгийн цагдаагийн газраас эргэлт.мн сайтын редакцийн байранд үзлэг, нэгжлэг хийж, сэтгүүлчдийг байцааж байна.
Энэ талаар эргэлт.мн сайтын эрхлэгч Б.Энхмарт “ эргэлт.мн мэдээллийн сайтын редакцад Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас их хэмжээний мод шилжүүлэн суулгах тусгай зөвшөөрөлтэй гэх нэрээр хэдэн зуун мянган зулзаган модыг дуртай газраасаа үндсээр нь булгалж, машин машинаар зөөж, Улаанбаатар хотын тансаг хотхонуудын ногоон байгууламжийг бүрдүүлэлцэж байгаа гэж мэдүүлээд “Тэрбум” мод-нд нийлүүлж, тоонд нь оруулж байж болзошгүй байдлыг манай сэтгүүлч өнгөрсөн намар газар дээрээс нь сурвалжилсан билээ.
Нөлөө бүхий, эрх дархтай мод шилжүүлэн суулгах тусгай зөвшөөрөлтэй 5 компанийн хууль бус үйлдлүүд, мөнгө угаах бизнесийг баримтаар цувралаар дэлгэж, тэд ч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ч “Шилжүүлэн суулгах зориулалттай модыг “Тэрбум мод” тарих аяны тоонд ёстой оруулаагүй” хэмээн мэдэгдэл хүртэл гаргаж байв.Тэгвэл өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүдийн гомдлоор манай редакцад нэгжлэг, ажлын байрны зураг авалт хийж байна.
Зүй нь бол эхлээд хэн өөрийг нь хуурч, давхар байгаль сүйтгээд, уул усны амин судас моддыг нь суга суга татаж, хулгайлаад, нүхийг нь ч бөглөхгүйгээр онгойлгож хаячихаад, тэгж авсан модоо төрд өндөр үнээр худалдаад байгаад хяналт тавиад, төрийн албанд дарга голцуу албан тушаалтай хэргийн эздэд нь хариуцлага тооцож, “урт гар”-ыг нь таслаж хаямаар юм” гэжээ.
Редакцийн байранд нэвтэрч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж буйг редакциуд эсэргүүцэж, таслан зогсоохыг шаардах болно.
эргэлт.мн сайтын бэлтгэсэн сурвалжилгыг уншина уу
https://ergelt.mn/news/176/single/15262
https://ergelt.mn/news/59/single/15423