Г.Занданшатар: Хоёрдугаар сарын 1-нд ахмадын тэтгэврийн нэмэгдлийг олгоно
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.
Төсвийн тодотголд өндөр настнуудыг тэтгэврийг нэмэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа.
Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-ний өдөр олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна” гэлээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.