Т.Ариунаа: Би хэлмэгдэж, гүтгүүлсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл
Хонгилын прокуроруудын талаар “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж, эхнэр МУГЖ Т.Ариунаа нар мэдээлэл хийж байна.
Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан.
Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэлээ.