Хэрлэн голд автомашин цөмөрч орсныг гаргажээ
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэг Хэрлэн голд автомашин цөмөрч орсон гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 6-ны 16:11 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан иргэн Н-ийн “Приус-30” загварын суудлын автомашины урд 2 дугуй голд цөмөрч суусан байсныг татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ