Хичээл эхлэхээс өмнө бүх сургуулийг сүнстэй эсэхийг “шалгана”

Оюутан, сурагчдын хичээлийг эхлээд цахимаар эхлүүлж, хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн  100 хувь танхимаар явуулахаар болсон.

Танхимын хичээл эхлэхээс өмнө бүх сургуулийг сүнстэй эсэхийг “шалгах”  шаардлага үүсч мэдэхээр байна. Учир нь хоёрдугаар сарын 5-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч буй  “Сургуулийн сүнс”    аймшгийн кино хэдийнээ өсвөр  наснынхныг сонирхлыг татаж, олонхыг нь “айлгаж”  эхэлжээ.

Сургууль дээрээ тодорхой шалтгаанаар хоноглох болсон 5 сурагч хараалтай ангийн үүдийг нээснээр тэдэнд учир битүүлэг элдэв зүйлс үзэгдэж, сонсогдож, мэдрэгдэж, ар араасаа адармаатай үйл явдлууд хөвөрдөг. Эцэст нь бүхний зангилааг тайлсан ч…аймшигт явдал үүгээр дуусаагүй гэдэг нь тодорхой болно. Сурагчид аймшгийг даван гарч чадах эсэхийг  өгүүлэх  “Сургуулийн сүнс”  кино өсвөр насныхны анхаарлыг маш ихээр татаж  байна.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *