Эхнэртээ хутга тулгаж заналхийлсэн генерал Ц.Жавхланбаатарыг цалингийн 20 хувиар торгожээ
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч асан, Үндэсний батлан хамгаалах их сургууль /ҮБХИС/-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлын албан тушаал хашиж буй бригадын генерал Ц.Жавхланбаатар эхнэртээ хутга тулгаж, амь насанд нь заналхийлсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.
Тэгвэл ҮБХИС-иас бригадын генерал Ц.Жавхланбаатарт цалинг гурван сарын хугацаанд 20 хувь хасах торгуулийн шийтгэл оногдуулжээ.
Тэрбээр ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд 2021 оны арваннэгдүгээр сард ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлын албан тушаалд томилогдсон аж.