МСНЭ-ийн Ерөнхийлөгчид хэн хэн өрсөлдөх вэ?
“Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ГҮТББ-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа хоёрдугаар сарын 17-нд хийхээр зарлажээ. Бага хурлаас МСНЭ-ийн XVIII Их хурлыг 30 хоногийн өмнө зарлах дүрэмтэй.
XVIII Их хурлаар бүрэн эрхийн хугацаа нь маргааш дуусч буй МСНЭ-ийн ерөнхийлөгч, Бага хурлын 61 гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдний тайланг сонсдог.
Шинээр сонгогдсон Бага хурлын гишүүд МСНЭ-ийн 8 дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгодог дүрэмтэй. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд баталсан энэхүү дүрмийг өөрчлөх эсэхийг мөн л Их хурлаар хэлэлцэх боломжтой.
Тэгвэл МСНЭ-ийн дараагийн Ерөнхийлөгчид хэн өрсөлдөх вэ гэдэг анхаарал татаж буй. Горилогчдын нэрсийг албан ёсоор зарлаагүй ч салбарынхан дунд дараах 5 хүнийг өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал:
- УИХ-ын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц
- МСНЭ-ийн ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа
- МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга
- МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ
- Парламентын сэтгүүлч М.Батхишиг нарын 5 хүн өрсөлдөнө гэх мэдээлэл байна.