|

Д.Амарбаясгалан: МАН, МАХН нэгдвэл МАН гэсэн нэрээрээ явна

Ардын хувьсгалын 100 жилийн босгон дээр МАН, МАХН нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь гэдэг мэдээлэл тарж эхэлсэн. Тэгвэл МАН, МАХН нэгдэх асуудлаар  МАН-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр, “2016 оны сонгуулийн үеэр хоёр нам нэгдэж сонгуульд оролцох талаар мэдэгдэж байсан. Тухайн үеийн зорилго нь зөвхөн сонгуулийн процесс байсан тул амжилттай болж чадаагүй.

Хоёр нам нэгдэх асуудлыг ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь бидний урьдчилсан зорилго биш. МАН-ын 100 жилийн ой нь бидний үзэл санаагаа нэгтгэх том боломж юм. МАН, МАХН хоёул социалдемократ үзэл баримтлалтай. Бидний онцлог нь нийгмийн дундаж давхаргынханыг чинээлэг давхаргатай болгохыг зорьдог. Хоёр нам нэгдэхэд үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. МАН, МАХН нэгдэх процесс амжилттай хэрэгжвэл   МАН гэсэн нэрээр явна. Нэгдэх хугацааны хувьд тодорхойгүй байна” гэх байр сууриа илэрхийллээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *