Солонгос улсад ариун цэврийн хэрэглэл авч чадаагүйгээсээ болоод “улавч” хэрэглэсэн тохиолдол гарч байжээ
Өндөр хөгжингүй гэж яригддаг Солонгос улсад хүртэл өсвөр насны охид АЦХ авч чадаагүйгээсээ болж “Улавчаар ариун цэврийн хэрэглэл “-хийж хэрэглэсэн олон нийтийг цочроосон асуудал 5 жилийн өмнө буюу 2016 онд олон нийтэд ил тод болсон. Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлд хортой бодис илрэлт, өсвөр насны охидын ариун цэврийн хэрэглэлгүйгээс болж гутлын улавч, сонин гэх мэт зүйл ашиглаж байгаа дуулиан үргэлжилсээр Солонгосын иргэд институцийн дэмжлэг шаардлагатай гэж дуу хоолойгоо нэгтгэж “Залуучуудын халамжийн тухай хуул”-ийн шинэчлэн найруулгаар амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айлын 11-18 насны өсвөр насны бүх охидын сарын тэмдгийн бүтээгдэхүүнийг дэмжих эрх зүйн үндэс бүрдүүлсэн. 2016 оны 10 сараас ЗГ-аас өрхийн эмнэлгээр дамжуулж “Ариун цэврийн хэрэглэлийн багц”-хүргэх бодлого хэрэгжүүлсэн боловч эмэгтэйчүүдийн хувийн нууцад халдаж байна хэмээн маргаан гарч 2019 оноос амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айлын өсвөр насны хүүхдүүдэд 10,500вон ваучер карт өгдөг болсон. Энэ Ваучерээр зөвхөн ариун цэврийн хэрэглэлээ л авах боломжтойгоор зохицуулалт хийсэн байдаг. Мөн цаашлаад олон нийтийн газар, төрийн байгууллагуудын ариун цэврийн өрөөнд “ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй нийлүүлсэн box байрлуулсан бөгөөд одоо ч хүртэл байдаг,магадгүй Сөүлийн метроны 00-д хүртэл байсныг Сөүлд очсон хүн бүр анзаарсан л байх. Сөүл хотын захиргаанаас хүртэл 2016 онд энэ асуудал олон нийтэд ил болсны даруй “Нийтийн ариун цэврийн хэрэглэлийг дэмжих бодлого”-г амжилттай хэрэгжүүлсэн.
НҮБ-ын зүгээс Сөүл хотын нийтийн ариун цэврийн хэрэглэлийг дэмжих бодлого нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эрхийг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажилласныг үнэлэн Төрийн удирдлагын шагнал хүртсэн түүхтэй. Одоогоор Сөүл хотын олон нийтийн 292 газар энэ ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгох хайрцаг байдаг. Өндөр хөгжингүй улсад хүртэл охидын асуудал болоод 5 жил өнгөрсөн ч гэсэн ариун цэврийн хэрэглэл авч чадахгүйгээсээ болоод хүнд хэцүү байдалд байгаа охидыг улс бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж Соннам, Кёнги мужийн захирагч асан, Минжү намаас нэр дэвшигч И Жэ Мён хэрэгжүүлсэн засаг захиргааны туршлагад үндэслэн “Эмэгтэйчүүд болон өсвөр үеийнхний сарын тэмдгийн бүтээгдэхүүнийг бүх нийтээр дэмжих бодлогыг улсын хэмжээнд өргөжүүлэхээ энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар амлалт өгөөд байна. Улс нь бодлогоор дэмжиж, шийдвэр гаргагчид нь ялангуяа эмэгтэй гишүүд нь манлайлж хуульд өөрчлөлт оруулсанаар асуудлыг шийдсэн бэлэн модуль түүх Солонгос төдийгүй бусад оронд хүртэл бий. Иргэд нь сайн дураараа интернэтээр хүртэл хуваалцдаг соёл тогтож эхэлсэн байдаг. 2 жилийн өмнө Let’s Ko&Mong-ын Солонгос дахь багийнхнаараа судалгаа хийж, Улаанчулуут болон алслагдсан гэр хорооллын охид эмэгтэйчүүдэд “Tommy” брендийн жишиг төслийг Солонгосын хувийн хэвшилтэй хамтран төсөл хэрэгжүүлэхээр бүх судалгаагаа хийсэн боловч Ковидын нөхцөл байдлаас болоод хойшлогдсон юм. Тухайн үед судалж байснаар Солонгос дахь Монголчууд хүртэл Солонгосын хүнд хэцүү өсвөр насны хүүхдүүдэд ариун цэврийн бүтээгдэхүүн хандивлах хөдөлгөөнд нэгдэж тусламж өгч байсан тухай Солонгосын MBC мэдээгээр хүртэл гарч байсан. Энэ асуудал харин одоо Монголд хөндөгдөж байгаад хувьдаа баярласан, тэр тусмаа шийдвэр гаргагч УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг , Чинбатын Ундрам, М.Оюунчимэг гишүүний санаачлагыг хувьдаа маш их дэмжиж байгаа, санаа нь маш зөв ОУ-ын туршлага, Монгол улсын нөхцөл байдалтайгаа уялдуулж хууль эрх зүйн орчинг бүрдүүлээд, засаг захиргааны нэгжтэйгээ сайн судалгаа шинжилгээний үндсэн дээр бодлогоор дэмжээд явбал жинхэнэ зөв тусламж болж чадна гэж бодож байна. Ариун цэврийн хэрэглэл бол хүний эрхийн асуудал учраас яаралтай тусламж хэрэгтэй байгаа иргэдэд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй, цаашлаад их дээд сургуулиуд хүртэл “Эмэгтэйчүүдийн амрах” өрөөг хүртэл бий болгоосой, сар бүр биений юм ирээд сургуулийн эмчдээ үзүүлээд бичиг аваад профессор-тоо өгөхөд хичээл тасалсан гэж тооцдоггүй тогтолцоотой, эмэгтэйчүүд хүний эрхийг дээдэлсэн улс болоосой гэж хүсэж байна. Дэлхий даяар ариун цэврийн хэрэглэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх зэрэг үндсэн хүний эрхийн асуудал гэдгийг UN Woman, Unicef гэх мэт бусад улс орны судлаачид үзэж байна.
Эх сурвалж: Urangoo Battogtokh
Health Medical News priligy review youtube