​Ерөнхий сайд ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ-ын дарга нартай уулзаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүн Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж, зээлдэгчидтэй холбоотойгоор Ерөнхий сайд хууль хүчний байгууллагын дарга нарыг дуудан уулзаж байна.

Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанд Авлигатай тэмцэх газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга нар оролцож, Хөгжлийн банкны асуудлаар санал солилцож байгаа юм байна.

Хөгжлийн банк нь 66 зээлдэгчид 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас 14 зээлдэгчийн 551.6 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалд, 10 зээлдэгчийн 835.6 тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэй буюу эргэн төлөлтөд тодорхой саад учирчээ. Харин 25 зээлдэгчийн 906 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтаж шүүхэд шилжсэн байна. Мөн 17 зээлдэгчийн 993.1 тэрбум төгрөгийн зээлд дотоод хяналт шалгалт хийсний үр дүнд шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм. Мөн чанаргүй муу зээлүүдийн цаадах улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийг тогтоож, шалгах асуудал яригдаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *